МЭНДЧИЛГЭЭ

Untitled-5

Эх орны зүрх болсон нийслэл Улаанбаатарын хоймор дүүргийн эзэн, Чингэлтэйчүүд Та бүхэндээ ХVII жарны Согтууруулагч хэмээх Хөхөгчин Хонин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.Улиран одож буй Модон Морин жил Чингэлтэйчүүдэд ээлтэй сайхан жил болж өнгөрлөө. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд иргэдээ оролцуулах, санал, санаачлага, дуу хоолойг бүтээлч ажил болгохын төлөө хичээж ажиллаж байна.Дүүргийнхээ хороо, гудамж, талбайг тохижуулах, гэрэлтүүлэг сайжруулах, ногоон дүүрэг болох зорилт дэвшүүлж, бүтээн байгуулалтын ажлууд ч хийгдлээ. Сар шинийн босгон дээр Тавдугаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчлэн ашиглалтад хүлээж авлаа. Дүүргийнхээ 13000 ахмадыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран хүндэтгэж, 90-108 насны азай буурлуудад дүүргийн Засаг даргын хувьд гэрт нь очиж хүндэтгэл үзүүллээ.  Хонин жилд ч Чингэлтэй дүүрэгт бүтээн байгуулалт өрнөнө. Чингэлтэй хайрханыхаа энгэр бэлд “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажил үргэлжилж, арванхоёрдугаар хороонд Өрхийн эрүүл мэндийн төв, Хайлаастад 100 хүүхдийн ор бүхий эмнэлэг, амбулатори, улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд хүүхдийн есөн цэцэрлэг барих болсон сайхан мэдээ дуулгахдаа сэтгэл өөдрөг байна.

Чингэлтэйчүүд Та бүхэндээ угтан ирж буй Хөхөгчин Хонин жилд юу санасан есөн хүсэлт тань сэтгэчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

                                САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

 

                                     ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА        ДАВААГИЙН ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook