ТӨРИЙН ОДОН МЕДАЛИЙН ХУР БУУЛАА

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингэлтэй дүүргийн зарим иргэнийг Төрийн дээд одон медалиар шагнасныг энэ сарын 18-ны өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү нар дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулж өглөө.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор “Хар чоно” ХХК-ийн зөвлөх инженер П.Чимэддорж, дүүргийн 17 дугаар хорооны иргэн П.Цогтсайхан, “Алтан гадас” одонгоор 14 дүгээр хорооны Засаг дарга Л.Давийчомбо, 37 дугаар сургуулийн ахмад багш, Ч.Буяа, 15 дугаар хорооны ахмад настан Д.Тунгалаг нарын 13 хүн энгэрээ мялаав.

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 19 дүгээр хорооны ахмад настан Г.Зина, зургадугаар хорооны иргэн П.Алтантуяа, есдүгээр хорооны ахмад настан М.Өлзиймаа,16 дугаар хорооны иргэн Л.Батхуяг, “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилтан Ч.Солонго, “Цэргийн хүндэт медаль”-иар 19 дүгээр хорооны иргэн Н.Бямбасүрэн, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр есдүгээр цэцэрлэгийн аргазүйч Я.Саранчимэг нар шагнуулсан юм. 1 2

Leave a Reply

  • Facebook