9 ДҮГЭЭР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 9 дүгээр хороонд өнөөдөр ажиллалаа.

Хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг хороондоо тулгамдаад байгаа асуудлын талаар дараах мэдээллийг хийж, зарим газруудаар явж танилцуулав.

17.8      17.9

Тус хороо нь 74 га газар нутагтай, 7881 хүн ам, 1845 өрх, 30 гудамж, 600 хашаа, нийтийн эзэмшлийн 45 байр, 10 хэсэг, нийт хүн амын 50 гаруй хувь нь хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд эзэлдэг байна. 9 дүгээр хороонд “Нандин хүсэл” өрхийн эрүүл мэндийн нэгдэл, 31, 43 дугаар цэцэрлэг, 48 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг байна.

18.0      18.1

9 дүгээр хороо нь 2013 онд Иргэдийн оролцоотой өөрчлөлт шинэчлэлтийг хийцгээе уриан дор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа ажээ. Хороонд ихээр хуримтлагдсан хогны асуудлыг ТҮК-тэй хамтран шийдвэрлэж чадсан, цаашид ч энэ байдлаараа ажиллахыг зорьж байгаа юм байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд тус хороо нь орсон тул сургууль барих, 43 дугаар цэцэрлэгийн байрыг шинэчлэх зэрэг ажлууд удаашрах хандлагатай байгааг удирдлагууд анхааралдаа авахыг хүсч байлаа.

Хорооны нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, хөрсний бохирдол ихээр үүсгэж буй ил задгай машин угаалгыг зогсоох, үерийн даланг цэвэрлэх, гэр хорооллын гудамж дундах замыг тэгшлэх, гудамжнуудад нэгдсэн хаягжилт хийх, гэрэлтүүлэг тавих, камержуулах, нэг цонхны үйлчилгээтэй болох, автобусны буудлыг барьж, тохижуулах, замын гарц, тэмдэг тэмдэглэгээ хийх, хурд сааруулагч байршуулах, Дэнжийн 1000-ын цагаан байруудыг орон сууцжуулах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг танилцуулсан юм.

18.2      18.3

Хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд дараах үүргийг өглөө. Үүнд:

-43 дугаар цэцэрлэгийн засвар үйлчилгээ, өргөлтгөлийн асуудлыг шийдвэрлэх

-Өндөр хүчдэлийн дор болон усан сангийн дэргэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар танилцуулах

-Гэрэлтүүлэг тавих асуудлыг хороодод танилцуулан нэмэлт байгаа эсэхийг эцэслэх

-Хашаагаа сунгаж иргэдийг явган замыг хаасан айлуудын хашааг татуулах

-Мэдээллийн самбарыг гудамжны хаягны хамт нэгдсэн байдлаар шийдэх

-Иргэдэд мэдээлэл хүргэх чиглэлээр сургалт хийх, дүүргийн цахим хуудас фэйсбүүк хуудсанд мэдээллүүдээ дор бүр нь өгч байх

-ЭКО эргүүлийг үргэлжлүүлэн ажиллуулж хяналт тавих ажлаа эрчимжүүлэх

-Ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын гүйцэтгэлд хариуцлагатай хандаж, нэг баг болж хорооныхоо иргэдэд хүрч ажиллах шаардлагатай байна гэлээ.

Leave a Reply

  • Facebook