ДЭЛХИЙН ЗӨН-ЧИНГЭЛТЭЙ САЛБАР ИРЭХ ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТОДОРХОЙЛОВ

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Чингэлтэй салбар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлууд, төсөл хөтөлбөрүүдийнхээ үр дүнгийн талаар тайлагнаж, 2013-2014 оны санхүүгийн жилд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулах зөвлөлдөх уулзалтыг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав.

18.4      18.5

Дэлхийн Зөн Чингэлтэй салбарт дүүргийн 7-12 дугаар хороод хамаардаг бөгөөд 2005 оноос эхлэн хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж иржээ.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд дүүргийн Хөгжлийн Инновац төвийг бэхжүүлэх, техник туслалцаа авах, зорилтот хороодын ядуу өрх, хүүхдүүдийг дэмжих, өсвөр үеийг хөгжүүлэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулах, сургууль, цэцэрлэгийн багш нарыг чадавхижуулах, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, ажилчдыг мэргэшүүлэх, хоол тэжээлийн үнэлгээг хийх, нөхөн үржихүйн эрүүл ахуй зэрэг чиглэлээр Дэлхийн Зөн байгууллагатай хамтран ажиллах талаар ярилцаж үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгахаар боллоо.

18.6      18.7

Уулзалтанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албадын дарга, холбогдох мэргэжилтнүүд, 7-12 дугаар хороодын Засаг дарга нар, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар, Дэлхийн Зөн байгууллагын Чингэлтэй салбар дахь хөтөлбөрийн зохицуулагч нар оролцож өнгөрсөн оны алдаа, оноогоо хэлэлцэж, дараачийн санхүүгийн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх асуудал төсөл хөтөлбөрийн талаар харилцан санал солилцсон юм.

18.8      18.9

 

Leave a Reply

  • Facebook