ДҮҮРГИЙНХЭЭ АХМАД НАСТНУУДЫН ЗАСАЛ НОМЫГ ХИЙЛГЭВ

 

Хаврын тэргүүн сарын шинийн зургааны өдөр буюу энэ сарын 24-нд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар Түвдэнпэлжээлин, Жанчивдэчинлин хийдтэй хамтран   дүүргийнхээ 170 мянга гаруй иргэний төлөөлөл болгож 19 хорооны 61, 73, 85, 97-ны Хонин жил нь орж байгаа 1000 орчим ахмад бууралд тухайн жилийн заслыг нь хийлгэж, ном хурах ёс үйлдлээ.

Энэ үеэр Жанчивдэчинлэн хийдийн хамба Ж.Шинэндэнцэл “Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар Жанчивдэчинлэн хийдтэй шашин нь төрөө дээдлэх, төр нь шашинаа хүндлэх зарчмаар Чингэлтэйчүүдийнхээ болон Монголчуудынхаа сайн сайхны төлөө хамтарч ажиллаж буйд баяртай байна” хэмээн ярив.

 

IMG_9820 IMG_9824 IMG_9850IMG_9833   IMG_9886 IMG_9893 IMG_9923

Leave a Reply

  • Facebook