ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХЧҮҮДЭД ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

tuslamj-2      Дүүргийн 7,8,9,16,18 дугаар хорооны 3-6 хүүхэдтэй өрх толгойлсон 11 эмэгтэйд гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, давс, цай зэрэг хүнсний дэмжлэг үзүүлэх арга хэмжээ энэ сарын 16-нд дүүргийн Улаан загалмайн хороонд боллоо.

Арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Энхжаргал, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга А.Ганбат, Улаан загалмайн хорооны дарга Н.Цэрэнсодном “Наран” сургуулийн захирал Г.Цэцэгжаргал, “Зуунбилэг” сургуулийн захирал Б.Энхцэцэг, нийгмийн ажилтан Б.Батнасан, “Атланта” сургуулийн багш Наранцэцэг нар оролцжээ. Хүнсний дэмжлэг хүлээн авсан эмэгтэйчүүдийг төлөөлөн 18 дугаар хорооны иргэн Г.Мөнхцэцэг, 7 дугаар хорооны иргэн Б.Нандинцэцэг нар үг хэлж хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулсан байгууллага, хүмүүст талархал илэрхийлсэн байна.

 

 

 

223-262

tuslamj

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook