ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЛТАД БЭЛЭН БАЙГААГАА ШАЛГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа”-г уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах зорилгоор өнөөдөр бэлэн байдлыг шалгах сургуулилтыг зохион байгууллаа.

19.0      19.1

Сургуулилтад дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, зарим аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороод зэрэг байгууллагын албан хаагчид оролцож энэ сарын 22, 23-нд Чингэлтэй дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль үзүүлэх сургуулилтын арга хэмжээнд бэлэн байгаагаа шалгуулав.

19.2      19.3

Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль үзүүлэх сургуулилтын арга хэмжээнд дээрх байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр тодорхой үүрэгтэй оролцох юм байна.

19.4      19.5

 

Leave a Reply

  • Facebook