ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

 

IMG_0005

Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа А.Дамцагдорж хэлтсийнхээ албан хаагчидтай гэрээ байгууллаа.

Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах байцаагч онцгой байдлын хошууч Э.Эрдэнэбаатар, Аврах гал унраах 10 дугаар ангийн захирагч, Онцгой байдлын хурандаа Ч.Цогтбаяр, хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, Онцгой байдлын ахмад П.Элбэгсайхан, гал түймрийн улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахлах дэслэгч Б.Мягмаржав, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч Б.Сүмбэрхүү, Автын механик онцгой байдлын ахмад Р.Баянжаргал, Нягтлан бодогч онцгой байдлын дэслэгч Д.Ундрал, Архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Алтантуяа зэрэг албан хаагч нартай 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулав.

Мөн Аврах гал унтраах 10 дугаар ангийн захирагч онцгой байдлын хурандаа Ч.Цогтбаяр ангийн 95-н албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан байна. Онцгой байдлын хэлтэс нь 2014 онд Нийслэлийн онцгой байдлын газрын хэмжээнд ажлаараа 1-р байр дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллаагааны үр дүнгийн үнэлгээгээр “Бүрэн хангалттай” үнэллэгдсэн амжилт гаргасан.Хэлтэс нь 2015 оныг Гамшгаас урьдчилан сэргийлэх, цахим орчныг бүрдүүлэх, хороодын үйл ажиллагааг дэмжих жил болгон зарлаж “Алтан гадаст” одонт Аврах гал унтраах 10 дугаар ангийн түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна

 

IMG_0004

IMG_9986

IMG_0003

IMG_9999

Leave a Reply

  • Facebook