ЧИНГЭЛТЭЙЧҮҮД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТЭЭ ЭРҮҮЛ ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Дархан-Уул аймгийн “Эрүүл хот” хөтөлбөр, түүний үр дүн болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, цаашид харилцан хамтран ажиллах зорилгоор дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг оролцуулсан танилцах аялалыг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

19.6      19.7

“Эрүүл хот” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах багийнхан аялалаа Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр сургуулиас эхэлсэн юм. Тус сургуулийн сурагчид уран бүтээлийнхээ дээжээс толилуулж, сурагчдын гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж, сургуулийн орчин, эрүүл мэндийн хөтөлбөртэй танилцав.

19.8      19.9

“Эрүүл хот” хөтөлбөрийн хүрээнд тус аймагт “эрүүл орчинтой сургууль” төслийг нийт 4 сургуулийг хамруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд эрүүл мэндийн хичээлийг бие даан оруулж, жил бүр “Эрүүл мэндийн олимпиад”-ыг зохион байгуулж, хүүхэд бүрт эрүүл мэндийн карт хөтлөн явуулж тухайн хүүхдийн өвчлөлийн тэмдэглэлийг нарийвчлан хийн, тогтмол хугацаанд эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг зэрэг ололттой, үр дүнтэй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж харилцан санал солилцлоо.

19.10.jg      19.11

Аялалын багийнхан хүүхдийг хөгжүүлэх, эцэг эх багшийн хамтын ажиллагаа, хүүхдийг өвдсөн үед нь үзэж оношлон, эмчлэх бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, чиглэлээр зохион байгуулдаг арга хэмжээний талаар тус аймгийн 4 дүгээр сургууль, Оюуны ирээдүй цогцолбор сургууль, 21, 22, 10 дугаар цэцэрлэгийн багш нартай уулзаж туршлагаа хуваалцсан юм.

Бүтэн өдрийн туршлага судлах, танилцах аялал хийсэн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэг нар аяллын дүгнэлт хэлэлцүүлгийг баг болон зохион байгуулагдан цаашид өөрийн ажилдаа болон салбар хооронд хэрэгжүүлж болохуйц тус бүр гурван шинэ саналыг дэвшүүлэн танилцуулга хийлээ.

19.12      19.13

Багууд энэхүү арга хэмжээнээс эрүүл мэндийг дэмжих чиглэлээр сургууль цэцэрлэгүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан эхлүүлэх, бүсчилсэн байдлаар эрүүл мэндийн үзлэгийг сургууль цэцэрлэгт зохион байгуулах, төсөв хөрөнгийг шийдвэрлэх, ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээлийг бие даан оруулах, мэргэжлийн багшаар хичээлийг заалгах, эрүүл мэндийн чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиадыг үе шаттайгаар зохион байгуулах, иргэдэд сургалт, зөвлөгөөг байнга өгч байх, шийдвэр гаргах түвшинд менежментийг сайжруулах зэрэг олон санаачлагыг гаргаж байлаа.

Мөн аялалын төгсгөлд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Жаргалсайхан Япон улсын Нигата мужийн Госен дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан талаар мэдээлэл хийсэн нь багш нарын сонирхолыг ихээхэн татаж байсан юм.

Leave a Reply

  • Facebook