ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМЫН НЭЭЛТ БОЛЛОО

ХҮҮХДИЙН-3

Хүүхдийн спортын 5 дугаар их наадмын хүрээнд дүүргийн хүүхдийн спортын наадмын нээлт өнгөрсөн сарын 28-нд болж, нээлтэд нь Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн , Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв оролцов.

Нээлтийн дараа дүүргийн Засаг даргын нэрэмжит волейболын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 01-нд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд болж өндөрлөлөө.

Тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын 12 сургуулийн 21 багийн, 210 тамирчин хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр 1 дүгээр байрыг 17 дугаар сургуулийн М.Шинэцэцэг багштай баг, 2 дугаар байрыг 37 дугаар сургуулийн С.Гантулга багштай баг тамирчид, 3 дугаар байрыг 5 дугаар сургуулийн Ж.Батболор багштай баг тамирчид эзэллээ. Дүүргийн хүүхдийн Спортын наадам спортын 21 төрлөөр зохион байгуулагдана.

ХҮҮХДИЙН-9

ХҮҮХДИЙН

ХҮҮХДИЙН-5

ХҮҮХДИЙН-8

ХҮҮХДИЙН-6

ХҮҮХДИЙН-7

ХҮҮХДИЙН-10

ХҮҮХДИЙН-6

Leave a Reply

  • Facebook