БҮРЭН ШАТАЛТТАЙ ЗУУХЫГ 03-Р САРЫН 30-НЫГ ХҮРТЭЛ ХУДАЛДАНА

 

ZUH-1

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа.

Энэхүү төсөлд гэр хорооллын өрхүүд хамрагдсанаар сайжруулсан 7 төрлийн зуухыг өнгө, загвар, үйлдвэрлэсэн улс зэргээс хамааран зах зээлийн үнээс 66 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 17.600-221.300 төгрөгөөр худалдан авч байна.

Иргэдэд мэдээ, мэдээллийг ойртуулах, зуух борлуулах үйлчилгээг чирэгдэл багатай, хүртээмжтэй болгох үүднээс дүүргийн 8,12,15,18 дугаар хороон дээр мэдээлэл өгөх, өргөдөл, хүсэлт, бүртгэл хүлээн авах цэг ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл байрлан ажиллана.

Бүрэн шаталттай зуух хөнгөлөлттэй үнээр авах хүсэлтэй иргэд өөрийн иргэний үнэмлэхийг эхнэр/нөхрийн үнэмлэхийн хамт, ганц бие өрх толгойлсон бол хорооны тодорхойлолт авчирна. Дэлгэрэнгүй мэдээллийг 312194, 318124 дугаарын утаснаас авч болно.

ZUH-2

PhotoShare

 

Leave a Reply

  • Facebook