ЧИНГЭЛТЭЙЧҮҮД 13 МЯНГА ГАРУЙ МОД ТАРИВ

Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

19.29      19.30

19.31      19.32

Энэ өдөр төрийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд мод тарих аянд нэгдэж, идэвхтэй оролцдог.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” уриан дор мод тарих ажлыг зохион байгуулав.

19.33      19.34

Мод тарих энэхүү арга хэмжээнд ард түмний “Эгэл баатар” Б.Ганхуяг гурван наст цацаргана, гүйлс, монос зэрэг 500 гаруй мянган төгрөгийн өртөгтэй мод бэлэглэж, хэрхэн арчлах талаар зөвлөгөө мэдээллийг өглөө.

19.35      19.36

Энэ өдөрт Чингэлтэй дүүргийн Засаг даргийн Тамгын газрын 1000 гаруй ажилтан албан хаагчид, ерөнхий боловсролын 12 сургуулийн 868 багш сурагчид, 23 цэцэрлэгийн 448 багш ажилчид, 63-н СӨХ, 19 хороо, 18 аж ахуйн нэгж байгууллага хамрагдан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд гудамж талбай, сургууль цэцэрлэгийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулж нийт 14 төрлийн 13569 ширхэг мод тарьсан байна.

Leave a Reply

  • Facebook