ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ӨВӨРТ ГЭРЭЛ ЗУРГИЙН ТҮҮХЭН НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

 

IMG_1544

Шинийн 15-ны билигт сайн өдөр ”Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн номын нээлт дүүргийн Ёслолын танхимд боллоо.

Өдгөөгөөс 100 жилийн өмнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт түүх соёлын ямар зүйлс байсныг өгүүлсэнээрээ үнэлж баршгүй ач холбогдолтой судлагдахууны бүтээл болсон гэдгийг номын нээлтэд оролцсон эрдэмтэд хэлж байв.

“Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн номыг дүүргийн Засаг дарга Д.Ганболд санаачлан, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Цацралт тэргүүтэй уран бүтээлчид, эрдэмтэд, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гээд олон хүний хөдөлмөр, хөлс, хүч шингэжээ. Номын нээлтэд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч нар, дүүргийн Засаг даргын Эрдмийн зөвлөлийн гишүүд, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байгууллагуудын төлөөлөл, Ерөнхий боловсролын 12 сургуулийн захирал зэрэг олон зочин төлөөлөгч оролцсон. Мөн үеэр “Чингэлтэй хайрханы өвөрт” номын зургуудаар үзэсгэлэн гаргасан юм.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Чингэлтэйн өвөрт гэрэл зургийн түүхэн номоор өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеийн түүхэн холбоосыг илтгэхийг хичээсэн. Энэ номноос бидэнд элдэв саад, бэрхшээл учирсан ч хөгжсөөр ирсэн. Цаашид зөвийг зөвөөр бурууг нь засч залруулаад явах нь гэж харагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулиудаар Чингэлтэй хайрханы өвөрт номын үзэсгэлэн гарган аялуулж, Чингэлтэйнхээ, нийслэлийнхээ түүх, соёлыг хүүхэд байхаасаа мэддэг болно. Өөрсдийнхөө туулж ирсэн түүхийг мэдэж байж хувь хүн, улс орон хөгждөг. Бид анхны төрт ёсны уламжлалтай улс шүү гэж Монголоороо бахархах ёстой.

Энэ бүхний ард соёл, урлагаа, түүхээ мэдэж байж, тухайн үндэстэн оршин тогтнодог гэсэн мөн чанар бий” гэсэн юм. Мөн Засаг дарга Д.Ганболд “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цомыг Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралтад гардуулж өгөв.

IMG_8928

Чингэлтэй хайрханы өвөрт номын талаар эрдэмтэд сэтгэгдлээ хэллээ. Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт: Чингэлтэй хайрханы өвөрт түүхийн гэрэл зургийн номыг бүтээх тухай 2-3 жилийн өмнө санаачлагч, дүүргийн Засаг дарга Д.Ганболдтой ярилцдаг байлаа. Өнөөдөр ажил хэрэг болсонд баярлаж байна.

Чингэлтэй дүүрэг байгуулагдаад засаг, захиргааны хувьд 20 жил болсон түүх нь 100 жилээр хязгаарлагдахгүй гэдэг эндээс харагдана. Чингэлтэй дүүрэгт олон анхдагч зүйл байсан, түүгээр ном хийхэд оролцлоо. Энэ ном хэдэн жилийн дараа өөрөө түүх, судлагдахуун болно.

Соёлын гавьяат зүтгэлтэн С.Дулам Чингэлтэй хайрханы тухай сонирхолтой хууч хэлж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн альбом биш гэрэл зургийн түүхийн ном гэж нэрлэх хэрэгтэй хэмээв. Номын нээлтийн төгсгөлд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ үг хэлж, номыг бүтээлцэхэд оролцсон хүмүүст талархал илэрхийллээ.

IMG_8902

IMG_8898

IMG_8895

 

IMG_1582

IMG_1595

IMG_1563

IMG_1589

IMG_1607

IMG_8940

IMG_8945

 

IMG_8954

IMG_8972

IMG_8897

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook