ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

 

hyanalt -tamhi

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн 1-9, 11-16 дугаар хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч тав, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын 3 улсын байцаагч нар Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн ажилтнуудтай хамтран 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 77 аж ахуйн нэгжийг хамруулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Шалгалтын явцад “Ти энд Би Эм”, “Зол тамир”, “Лхтэмо”, “Нутгийн дэлгүүр” ХХК-иуд зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр тамхи, “Ти энд Би Эм” ХХК нь шинжилгээний бичиггүй, үйлдвэрлэгчийн нэр хаяггүй “Мөнхжин, ””Шим водка” нэрийн архи худалдаалж байсан нь илэрсэн. Мөн “Алтан толгой”, “ФЭБ” ХХК-иуд стандарт эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан, хадгалалтын хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан, дотоод хяналт шалгалтын журам боловсруулж мөрдүүлээгүй зэрэг зөрчил илэрлээ.

“Ти энд Би Эм”, “Зол тамир”, “Лхтэмо”, “Нутгийн дэлгүүр” ХХК-иудын нийт 13 нэрийн 67 ширхэг 174.300 төгрөгийн тамхийг улсын байцаагчийн 33-03-328/17, 33-02-405/18, 19, 20 тоот актаар хураан авч орон тооны бус зөвлөлд шилжүүлж, “Ти энд Би Эм” ХХК-ний зарж байсан “Мөнхжин”, “Шим” “Водка” нэрийн архины дээжийг шинжилгээнд өгч, 20 ширхэг архийг битүүмжлэв.

Хадгалалтын хугацаа нь хэтэрсэн 70 ширхэг Напалеон тортыг газар дээр нь устгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу нийт 3 аж ахуйн нэгжид шийтгэврийн арга хэмжээ авч ажиллажээ.

hyanalt -3

hyanalt-nap-loan

hyuramch-pibo

Leave a Reply

  • Facebook