СУРАГЧДЫН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВ

huuhdliin heleltsuuleg

 

Дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын зөвлөл, Цагдаагийн хэсэг, Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн захиргаатай хамтарч 8 дугаар ангийн сурагчдын дунд “Хүн чанар” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Сүүлийн үед сурагчдын дунд бие биеээ үл хүндэтгэх, амьжиргааны түвшингээр нь гадуурхах, ялгаварлах үзэгдэл гарах хандлага ажиглагдаж эхэлсэн тул дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулж “Баян, ядуу” гэдэг үгний ялгаа юу болох, хүн юугаараа баян байх, ядуу хүн гэж хэнийг хэлэх, эрдэм мэдлэгтэй хүн яагаад даруухан байдаг, хүний мөс чанарын талаар асуудал дэвшүүлж харилцан ярилцсан сонирхолтой хэлэлцүүлэг хорооны “Иргэний танхим”-д болжээ. Хэлэлцүүлэгт Хэсгийн байцаагч Цагдаагийн Ахмад Б.Эрдэнэхангай, Олон нийтийн цагдаа Х.Оюунбилэг, 24 дүгээр сургуулийн багш Ц.Номин, Б.Гантуяа, Урамшуулалт эргүүл С.Батжаргал, Иргэний танхимын ажилтан Б.Азмаа нар оролцов.

3-Р  ХОРОО-5

3-Р ХОРОО-2

3-Р ХОРОО-6

 

Leave a Reply

  • Facebook