10-р ангийн сурагчдад сургалт явуулав

 

 

suragji-4Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ нь “Таны итгэл” Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран гуравдугаар сарын 6-ны өдөр өсвөр насны хүүхдүүдэд сургалт зохион байгууллаа. 46 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын дунд “Өсвөр үеийнхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Өсвөр үеийн эрүүл мэнд, харилцаа, хорт бодисын хэрэглээ, архи тамхины хор уршиг”, “Хөвгүүдийн эрүүл мэнд“, “Үе тэнгийнхний дарамт шахалт” сэдвээр сургалт явуулсан юм.

Сургалтад хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Баянбат, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.Туяа, дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн их эмч М.Цэвээн, хорооны хэсгийн байцаагч Д.Бүүвэйбаатар, “Таны итгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон 60 гаруй сурагч оролцов.

\suragjid

suragjid-3

suragjid-2

 

Leave a Reply

  • Facebook