ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, ДҮҮРГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2013 ОНЫ ЗОРИЛТ БАТЛАГДЛАА

19.43

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан энэ сарын 10-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн нийгэм, эдийн засгийн 2013 оны зорилт, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтыг хэлэлцэн батлав.

ИТХ нь 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, төлөөлөгчид нийгэм эдийн засгийн зорилт, 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал шүүмжлэлийг өрнүүлэн, хурлын байнгын хороодоос гаргасан дүгнэлтүүдийг дэмжсэн байна.

Leave a Reply

  • Facebook