3 ДУГААР ХОРООНЫ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИХ ЁСЛОЛ БОЛОВ

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны цогцолбор барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй энэхүү барилгын ажил нь Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 31-нд бүрэн ашиглалтанд өгөхөөр “Бүтээлч шинэ сонголт” ХХК ажлаа эхэлсэн аж.

Тус цогцолборт 3 дугаар хорооны засаг даргын ажлын алба, өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсэг, хүүхдийн номын сан, иргэдийн оролцооны танхимыг байгуулах юм байна.

Шав тавих ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат, ТЗУХ-ийн дарга Б.Мөнгөнсүх, 3 дугаар хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон “Бүтээлч шинэ сонголт” ХХК-ийн төлөөлөл оролцсон юм.

19.44 19.45

Leave a Reply

  • Facebook