“ОНЦГОЙ БАЙДЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 13 дугаар хороон дээр “Онцгой байдлын өдөрлөг”-ийг зохион байгуулан явууллаа.

Он гарсаар эхний таван сарын байдлаар Нийслэл хотод 1300 гаруй объектын гал түймэр гарснаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 218 удаагийн гал түймэр гарч 9 хүн амь насаа алдаж 8 хүн түлэгдэж гэмтсэн байна.

Энэхүү өдөрлөгөөр Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Аврах гал унтраах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, 13-р хорооны гамшгаас хамгаалах алба оролцож хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, сэрэмжлүүлэг өгч ажиллажээ.

Leave a Reply

  • Facebook