ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

 

IMG_1073

Энэ долоо хоногийн Мягмар гарагт Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явуулсан юм. Дүүргийн Засаг дарга холбогдох хэлтэс, алба, газрын дарга нараас улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 2015 онд баригдах цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, спортын цогцолборын ажлын явцын талаар тодрууллаа.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга О.Даваарагчаа нар онцгой байдал, цэргийн штабаас зохион байгуулсан ажил, сургалт, Засаг даргын Эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан орогч Б.Мөнхбат дүүргийн хэмжээнд баригдаж буй цэцэрлэгүүдийн явцын талаар мэдээлэл өглөө.

Засаг дарга Д.Ганболд худалдан авах ажиллагаанд иргэдийг хэрхэн оролцуулах тухай тодруулж, холбогдох хүмүүст тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгөв.

Чингэлтэй хайрхан уулыг түшиглэн Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Ойн тухай хуульд зааснаар 16-гаас дээш насны иргэд мод, аж ахуйн нэгж 5-аас доошгүй мод тарьдаг байх ёстойг Засаг дарга онцлов.

Мөн хаврын улирал эхэлж тоосжилт нэмэгдэх учраас усалгаа, цэвэрлэгээнд анхаарах, ой хээрийн түймрээс сэргийлж ажиллах, дулаарч байгаа учраас хөрсний бохирдлоос үүдэлтэй халдварт өвчин гарч болзошгүйг анхаарууллаа.

IMG_1072

IMG_1074

 

Leave a Reply

  • Facebook