ГАМШИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТЛУУЛЛАА

19.46

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/09 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэгт явагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөөгөө гарган дүүргийн Засаг даргаар батлууллаа.

Энэхүү төлөвлөгөө нь газар хөдлөлт, үер, хүн малын гоц халдварт өвчин, обьектийн болон ой хээрийн түймэр, химийн хорт бодисын хоруудын гэсэн гамшиг ослын үед болон урьдчилан сэргийлэх, 6-н чиглэлээр боловсруулан ажиллаж байна.

Тус дүүрэгт гамшиг тохиолдсон үед гарч ажиллах томилгоот хүч хэрэгсэл 24 байгууллагын 52 мэргэжлийн анги, 610 машин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэх тооцоо гарч дээрхи бүрэлдэхүүн 7 хоног үүрэг гүйцэтгэхэд хүнс, хувцас, шатахуун, эм боох ороох материал, томилолт, ус бусад зардлыг тооцоход 404 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

Leave a Reply

  • Facebook