ДҮҮРГИЙН ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР 2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛЫГ ИРГЭДЭЭС АВАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 244, 2014 оны 43 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам, зааврын дагуу дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Иргэдээс авах ажил эхэллээ.Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2015 оны Санал авах ажлыг зохион байгуулах тухай А/30 дугаар захирамж, төсөл, арга хэмжээний урьдчилсан жагсаалт боловсруулах ажлын хуваарь гарсан байна.  2013, 2014 онд дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 5 681,7 сая төгрөгөөр 103 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, 2015 онд 2 551,8 сая төгрөгөөр 58 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, ажиллаж байна. Үүнд:

Д/д Товчоо 2013 онд 2014 онд 2015 онд
Тоо хэмжээ/шир/ Ажлын тоо Төсөвт өртөг/сая.төг/ Тоо хэмжээ/шир/ Ажлын тоо Төсөвт өртөг/сая.төг/ Тоо хэмжээ/шир/ Ажлын тоо Төсөвт өртөг/сая.төг/
1 Гудамж талбайн гэрэлтүүлэг, щит засварлах 1652 13 1 632,0 1242 12 1 369,6 670 10 965,8
2 Тохижилт, бичил цэцэрлэг 6 6 427,9 13 13 929,3 10 10 457,5
3 Явган зам, шат, гүүр, зам сайжруулах     /м2/ 1272 9 152,0 6066 34 599,3 8980 19 459,2
4 Байрны ус зайлуулах, фасад засвар 7 7 214,6 7 7 304,0
5 Ундны усны худаг, бохирын цооног, үер усны далан 2 2 63,5 5 5 170,0 6 6 165,0
6 Камер суурилуулах 9 1 74,9
7 Иргэдийн эрх зүйн туслалцааны төв 1 1 49,3
8 Ажлын байр бий болгох, НААҮ-ний төсөл, 1 1 100,2
9 Хаягжуулалт хийх 5 5 100,0
Нийт 39 2 613,3 64 3 068,4 58 2 551,8

Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд:

  • 2013 онд 1652 ширхэг гэрэлтүүлэг
  • 2014 онд 1491 ширхэг гэрэлтүүлэг хийсэн ба
  • 2015 онд 1222 ширхэг гэрэлтүүлэг хийснээр гэрэлтүүлгийн ажил бүрэн дуусна.

эзт1

Leave a Reply

  • Facebook