ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ҮЕД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТАЛААР ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙВ

“Ой хээрийн түймрийн үед харилцан ажиллагааг зохион байгуулах” сэдэвт нэгдсэн сургуулийг 2013 оны 05-р сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслан “Антины” аманд сургалтыг зохион байгуулав.

Энэхүү сургалт нь ой хээрийн түймэр гарсан үед богино хугацаанд хүрэлцэх очиж хохирол багатай унтраах хор уршгийг арилгах, аврах, шуурхай ажиллах бүлгүүдийн гүйцэтгэх үүрэг, дүүргийн төрийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг зохион байгуулж үүссэн хор уршгийг арилгахад чухал ач холбогдолтой юм.

19.47     19.48

Нэгдсэн сургуульд Онцгой байдлын хэлтсийн 8 автомашин, аврах унтраах зориулалттай багаж зэвсэглэмж 12 ширхэг, 104 ажилтан албан хаагч, нутгийн иргэдийг хамруулсан байна.

Уг сургалтаар ой хээрийн түймэр гарсан үед байгаль хамгаалагч нарт мэдэгдэж, мэргэжлийн байгууллагыг иртэл нутгийн иргэдийг түймэр унтраахад татан оролцуулан түймрийн дэгдэлтийг хязгаарлах, цурманд оруулах түймрийн тархалт дэлгэрсэн үед СХД, СБД-ийн ОБХ-ийн бие бүрэлдэхүүн техник багаж хэрэгсэлтэй ирж түймэр унтраах, утаанд хордож ухаан алдсан, түлэгдэж гэмтсэн хүнд Эрүүл мэндийн нэгдэл, хорооны өрхийн эмнэлэг, дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын нөхөрлөл нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх түймрийн шалтгаан нөхцөл эзэн холбогдогчийг илрүүлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг үзүүлэх сургуулийг зохион байгуулжээ.

19.49      19.50

Мөн түүнчлэн ой хээрийн түймэр гарсан үед гал унтраах багаж хэрэгслийг хэрхэн зөв ашиглан гал унтраах дадлага сургууль хийх тухай сургалтыг иргэдийн дунд зохион байгуулсан нь ой хээрийн түймэр гарсан үед харилцан хамтран ажиллах, үүргээ мэдэж авах, түймрийг бага дээр нь унтараах дадлага хийсэн нь чухал ач холбогдолтой юм.

Дасгал сургалтаар байгаль хамгаалагч нарын хөтлөгдөх эрх зүйн акт, баримт бичгүүдийг боловсруулан, байнгын хяналт бүртгэл тооцоотой байх талаар үүрэг зөвлөмжийг өгч, дүүргийн ногоон бүсийн морин эргүүл нартай хамтран ажиллах гэрээ байгуулж Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран урамшуулал өгч ажиллласан байна.

19.51     19.52

Энэхүү сургалтыг Улсын Онцгой комиссын 2013 оны “Ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/359 тоотыг хэрэгжүүлэхээр Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 11 тоот тушаалын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, 19-р хорооны Гамшгаас хамгаалах албаны бүрэлдэхүүн, дүүргийн Улаан загалмайн хороо, байгаль хамгаалагч нар хамтран зохион байгуулжээ.

Leave a Reply

  • Facebook