ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ДУНД ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

961651_810847092341510_536462914_n

Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд олон төрөлт  тэмцээнийг 23-р сургуулийн спорт зааланд 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, нээлтэд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Нийтийн биеийн тамирын ахлах дасгалжуулагч Ц.Өлзийбаатар, хороодын нийгмийн ажилтнууд оролцжээ.

Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 135 иргэн “Хонхот бөмбөг”, “Суугаа волейбол”, “Шатар” гэсэн 3 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргасан байна.

Шатрын тэмцээнд 1-р байрыг 12-р хорооны иргэн С.Лосол, 2-р байрыг 12-р хорооны иргэн М.Бадрах, 3-р байрыг 8-р хорооны иргэн Л.Ёндонжамц, Хонхот бөмбөгийн тэмцээнд 1-р байрыг П.Батбаатар ахлагчтай “Ирвэс” баг, 2-р байрыг С.Баатармөнх ахлагчтай “Бид чадна” баг, 3-р байрыг П.Балдан ахлагчтай “Золбоо” баг эзэлжээ.

Суугаа гар бөмбөг /волейбол/-ийн тэмцээнд 1-р байрыг Баттулга ахлагчтай 3-р баг, 2-р байрыг О.Пүрэвдаваа ахлагчтай 6-р баг, 3-р байрыг Д.Цэрэндэжид ахлагчтай 4-р баг эзэллээ

11040284_810847519008134_558421940_n

11056979_810847902341429_763351221_n

11063360_810847709008115_509282891_n

11073196_810847635674789_199277450_n

shatar

10949953_810847135674839_1743504101_n

11015879_810847212341498_195957167_n

Leave a Reply

  • Facebook