МӨРДЭСТЭЙ ЗАЛУУ НАС ӨДӨРЛӨГ БОЛЛОО

13-02

Дүүргийн 13-р хорооноос Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Мөрдэстэй залуу нас” өдөрлөгийг 03 дугаар сарын 12-ны өдөр Иргэний танхимдаа зохион байгуулжээ.

Өдөрлөгт бэлтгэл хурандаа Д.Бат-Очир, дэд хурандаа Ш.Пүрэвжав, дэд хурандаа Д.Чулуунбаатар, залуу үеийг төлөөлөн Афганистанд энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсэн ахлагч Б.Ууганбаяр нар оролцсон байна.

Уулзалт-өдөрлөгийн үеэр уран сайханч Б.Мөнхдэлгэр “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Миний Улаанбаатар”,”Эр цэргийн андууд” зэрэг дуугаар ая дууны мэндчилгээ өргөж, бэлтгэл хурандаа Д.Бат-Очир, дэд хурандаа Ш.Пүрэвжав, дэд хурандаа Д.Чулуунбаатар, ахлагч Б.Ууганбаяр нарт алдаршуулах тууз, дурсгалын зүйлс гардууллаа.

13-03

17-08

 

13-06

13-05

13-07

Leave a Reply

  • Facebook