ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫН АР ГЭРИЙНХЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

 

 

IMG_1911

Монгол цэргийн өдрөөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цэргийн штаб хамтран хугацаат цэргийн алба хааж байгаа зарим албан хаагчийн ар гэрийнхний эмчилгээ, сувиллын зардалд зориулж, мөнгөн дэмжлэг үзүүлсэнийг 3-р сарын 18-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулж өгөв. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргээсээ цэргийн алба хааж байгаа зарим албан хаагчийн ар гэрийнхэнд тэтгэмж үзүүлж байгаа нь цэргийн албан хаагч, ар гэрийнхний холбоог улам бэхжүүлэх, залуус цэргийн алба хааж байгаагаараа бахархах, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, ар гэрийнхэн нь цэргийнхээ албыг нэр төртэй хааж байгаа хүүхдээрээ  бахархах зэрэг ач холбогдолтойг онцолсон.

Уг тэтгэмжийг Зэвсэгт хүчний 015-р ангийн байлдагч О.Мэндбаяр, ээж, 11-хорооны иргэн Сүрэнхүү, Зэвсэгт хүчний 013-р ангийн байлдагч О.Данзанванчиг, ээж 11-р хорооны иргэн Н.Одонтунгалагийн хамт, Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0198–р ангийн хилчин-байлдагч Л.Нямдэлгэрийг төлөөлөн ээж, 7-р хорооны иргэн С.Отгон, Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0108-р ангийн хилчин-байлдагч Э.Эрдэнэсүрэнгийн ар гэрийг төлөөлөн авга ах Б.Бат-Очир нар хүлээн авсан юм.

IMG_1908

IMG_1912

IMG_1913

IMG_1899

IMG_1921

Leave a Reply

  • Facebook