ДҮҮРГИЙН 20 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР ШАГНАЛАА

IMG_1991

Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Нийслэлийн Цэргийн штаб үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар дүүргийн Цэргийн штабын даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Л.Батболд, Т.Эрдэнэсүх, Ж.Мягмаржав, хурандаа А.Дамцагдорж нарыг хүндэтгэж “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн түүхэн ном бэлэглэв.

Энэ үеэр дүүргийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчааг “Чингэлтэй дүүргийн 20 жилийн ой”-н медалиар шагнасныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ гардуулж өглөө.

Мөн Дүүргийн Цэргийн штабын хамт олон бэлтгэл хурандаа нараа тусгайлан хүндэтгэж, мөнгөн урамшуулал өгсөн байна.

IMG_1996

IMG_1975

IMG_1982

IMG_1970

IMG_1989

 

 

Leave a Reply

  • Facebook