ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн “Цэрэг татлагын товчоо” 2013 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил өнөөдрөөс эхэлж  05 сарын 05-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн үзлэг явуулах байр, нарийн мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгааг өгөн, мэргэжлийн удирдлага, эм эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангах, цэрэг татлагын байрыг бэлтгэх, цэргийн алба хаах насны залуучуудад зарлан дуудах хуудсыг хороодын засаг дарга нарт өгөх ажлыг  дүүргийн Цэрэг татлагын товчоо зохион байгууллаа.

“Цэрэг татлагын тйовчоо”-ны даргаар дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Мөнхбат ажиллаж байгаа бөгөөд цэрэг татлагын ажлыг байнгын удирдлагаар хангаж ажиллаж байна.

0    0.1

0.2      0.3

0.4      0.5

 

Leave a Reply

  • Facebook