ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

IMG_2009

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд болон холбогдох албаны хүмүүс 2014 оны 11 дүгээр сард дүүргийн 19 хороо, Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүд, сургууль, цэцэрлэгүүд, Замын цагдаагийн тасаг, цагдаагийн 1,2-р хэлтсийн ажил байдалтай танилцсан.

Энэ үеэр давхардсан тоогоор 460 гаруй санал гарсан бөгөөд нэгтгэн төлөвлөгөө боловсруулж дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадад хуваарилан эзэнжүүлж биелэлтийг тооцон ажиллалаа.

Уг санал, хүсэлтүүдийн дагуу авсан арга хэмжээ , хэрэгжилт ямар шатанд яваа талаар 03-р сарын 19-нд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат хэлтэс, албадын дарга нараас мэдээлэл сонсч, цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцлээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст харъяалагдах- 36, Санхүү, төрийн сангийн хэлтэст- 8, Нийгмийн хөгжлийн хэлтэст-50, Дэд бүтэц, тохижилтын хэлтэст-32, Худалдаа үйлчилгээний хэлтэст-3, Мэргэжлийн хяналтын хэлтэст-1, Өмч, газрын харилцааны албанд-9 нийт 139 санал, хүсэлт ирсэн байна.

IMG_2006

IMG_2008

 

 

 

Leave a Reply

  • Facebook