СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

03-14

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн мэдлэг олгох зорилгоор “Стресс, түүнийг хэрхэн зөв тайлах вэ” сэдэвт сургалтыг 3-р сарын 13-ны өдөр 3-р хорооны удирдлагууд Иргэний танхимдаа зохион байгууллаа.

Сурагчдад “Мэнд цолмон” Өрхийн эрүүл мэндийн төвийн Их эмч Б.Нандинмаа мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага материал тараасан байна.

Мөн өдөр “Мэнд Цолмон” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хорооны иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн сургалт зохион байгуулсан байна.

Цусны даралт ихсэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх, даралтаа тогтмол хянадаг болох талаар Их эмч Н.Долгоржав, эмийн зохисгүй хэрэглээний хор уршиг болон эмийн зохистой хэрэглээний талаар Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Нарантуяа нар заавар зөвлөгөө өгчээ.

Түүнчлэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс баталсан “Манлайлан суралцагч оюутан, сурагчдыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Англи хэлээр ярьж сурцгаая” сэдэвт нөхөрсөг уулзалтыг 3-р хорооны “Иргэний танхим”-д 3-р сарын 16-нд зохион байгуулжээ. Сургалтад Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн багш Т.Амараа болон шилдэг тэргүүний сурагчдын төлөөлөл оролцсон байна.

3-2

03-13

03-5

Leave a Reply

  • Facebook