ДҮҮРГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

IMG_2020

Дүүргийн бага ангийн багш нарын “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох ” нэгдсэн зөвлөгөөн Соёл, урлагийн их сургуулийн “Оюутан” театрт 3-р сарын 23-нд боллоо. Уг үйл ажиллагаанд БСШУ-ны сайдын зөвлөх Батсүх, БСШУЯ-ны Стратегиийн бодлого төлөвлөлтийн газрындарга Б.Насанбаяр, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир нарын албаны хүмүүс оролцов.

IMG_2013

39-р сургуулийн багш Ш.Баасансүрэн, 49-р сургуулийн багш Б.Цэндсүрэн, 39-р сургуулийн багш Х.Золзаяа, 23-р сургуулийн багш Болормаа, 50-р сургуулийн багш Г.Баяржаргал, 72-р сургуулийн багш Бадамгарав нар туршлагаасаа хуваалцаж, 5-р сургууль, 61-р сургууль, 39-р сургуулийн авьяаслаг багачуудын тоглолт болов. “Оюутан” театрт нээлтээ хийсэн зөвлөгөөн салбар зөвлөгөөнүүдээр үргэлжлэлээ 23-р сургууль дээр Монгол хэл, математик, 5-р сургууль дээр Амьдрах чадварт суралцах цаг, 50-р сургууль дээр дүрслэх урлаг, технолог, иргэний боловсролын цагаар судлагдахуун хичээл орлоо. Эдгээр сургуулийн багш, сурагчид өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, Монгол ахуй ёс заншил, соёлтой холбоотой арга хэмжээ ч зохион байгуулав. Энэ үеэр зарим багшийн сэтгэгдлийг сонслоо.

50-р сургуулийн сургалтын менежер Б.Амар:

IMG_2174

-Би 50-р сургуулийн бага ангийн сургалтын менежерээр 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Манай сургууль дээр дүүргийн хэмжээний туршлага солилцох зөвлөгөөн болж байна. Энэ хичээлийн жилээс эхлээд бага боловсролд үндэсний хэмжээнд шинэчилсэн хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж байгаа юм. Бага ангийн багш нар маань хийсэн ажлаа тайлагнаж, хэрэгжилтийг нь ярилцаж, туршлага солилцож, Хэрэгжилтийн баг болон салбарын яам, дүүргээс хүмүүс оролцож, үйл ажиллагаа сайхан болж байна. Бага ангийн багш нар харилцан туршлага солилцож байгаагаараа онцлогтой. Судлагдахууны зургаан багаараа хуваагдаж 12 сургуулийн 12 багш нэг баг болж оролцож байна.

23-р сургуулийн бага боловсролын багш Ж.Төмөрчөдөр:

IMG_2166

-Боловсролын салбарт, бага боловсролын багшаар 26 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр шинэчилсэн хөтөбөрийн хүрээнд Иргэний боловсролын судлагдахууны багт багтсан. Иргэний боловсролын цагаар хүүхдүүдэд зүрх, сэтгэлийн боловсролыг хэрхэн яаж олгох вэ гэсэн сэдвээр гурван хичээл орно. Үргэлжлээд хэлэлцүүлэг явж байна. Өмнө нь, хүүхэд өөрөө хөгждөг байсан бол одоо хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө чиглүүлэгч болж буйд шинэчилсэн хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа юм.

IMG_2014

IMG_2016

IMG_2131

IMG_2060

IMG_2096

IMG_2105

IMG_2110

IMG_2124

IMG_2143

IMG_2150

IMG_2162

IMG_2159

Leave a Reply

  • Facebook