ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛЛАА

ШАТАР

shatar-2

Дүүргийн 2015 оны шатрын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 03 дугаар сарын 21-ний өдөр 49 дүгээр сургууль дээр явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Ерөнхий боловсролын 13 сургуулийн 250 тамирчин охид, хөвгүүд 6 насны ангилалд 36 багц медалийн төлөө авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөж, тэмцээнийг Монголын шатрын холбоо, Дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос томилогдсон шүүгчид удирдан шүүж явууллаа.

Тэмцээнд багийн нийлбэр дүнгээр  1-р байрыг Баярсайхан дасгалжуулагчтай 24-р сургууль, 2-р байрыг Д.Энхбаатар дасгалжуулагчтай 5-р сургууль, 3-р байрыг А.Баярсайхан дасгалжуулагчтай 17-р сургуулийн баг эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

shatar-1

 

 

Leave a Reply

  • Facebook