ЦЭРЭГ ТАТЛАГА ЭНЭ САРЫН 3-5 ӨДРҮҮДЭД БОЛНО

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг тавдугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд  Чингэлтэй дүүргийн “Цэрэг татлагын товчоо” зохион байгуулахаар боллоо.

Цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах үеэр цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах ажлыг өнөөдөр дүүргийн Цэргийн штаб, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хэрэгжүүлж байна.

Харин эрүүл мэндийн үзлэг явуулах байр, нарийн мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгааг өгөн, мэргэжлийн удирдлага, эм эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангах, цэрэг татлагын байрыг бэлтгэх, цэргийн алба хаах насны залуучуудад зарлан дуудах хуудсыг хороодын засаг дарга нарн ажлын албанд гардуулан өгөх ажлыг  дүүргийн Цэрэг татлагын товчоо зохион байгуулна.

Leave a Reply

  • Facebook