“ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВ

heleltsuuleg

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийн хэлэлцүүлгийг 3 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэг нь хуулийн төсөлд иргэд хөдөлмөрчид, аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчдоос санал авч, хэлэлцүүлэх замаар шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хуулийн төслийн оновчтой байдлыг хангах зорилгоор хийгдэж буй юм.

Хэлэлцүүлэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн менежер, хүний нөөцийн ажилтнууд, хувиараа бизнес эрхлэгч, ажил олгогч эзэд, хөдөлмөрийн харилцаанд оролцогч иргэд оролцсон бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж үг хэлэв.

Хөдөлмөрийн яамны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ч.Янжинхорлоо, Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ш.Маяа нар иргэдэд хуулийн төслийн талаар танилцуулж, мэдээлэл өглөө.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба хэлэлцүүлэгт оролцогчдоос тавьсан санал хүсэлтийг нэгтгэн хууль санаачлагч, боловсруулагчдад албан ёсоор хүргүүлэх юм

heleltsuuleg-3

heleltsuuleg-6

heleltsuuleg-8

heleltsuuleg-5

heleltsuuleg-7

 

Leave a Reply

  • Facebook