ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АМЖИЛТ АРВИНТАЙ БАЙНА

shigshe-09

 

Дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн чөлөөт бөхийн тамирчид 03-р сард Сэлэнгэ аймагт зохиогдсон Д.Сүхбаатарын нэрэмжит тэмцээнээс алтан медаль-2, мөнгөн медаль-5, хүрэл медаль-2 нийт 9 медаль авч багийн дүнгээр 2-р байр эзэллээ.

Өсвөрийн шигшээ багийн спортын гимнастикийн тамирчид Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр болон Зэвсэгт хүчний 94 жилийн ойн нэрэмжит тэмцээнээс алтан медаль-6, мөнгөн медаль-6, хүрэл медаль-2, нийт 14 медаль, жүдо бөхийн багийн тамирчид Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль-3, хүрэл медаль-3, нийт 6 медаль авч багийн дүнгээр 4-р байр, гар бөмбөгийн багийн эмэгтэй тамирчид Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Сагсан бөмбөгийн шигшээ багийн бага насны ангиллын тамирчид 03-р сарын 23-27 ны өдрүүдэд зохиогдож байгаа 14 хүртэлх насны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

03-р сард өсвөрийн шигшээ багийн тамирчид нийт 5 тэмцээнд оролцож 31 медаль   авсанаас нэрэмжит тэмцээнээс алтан медаль-8, мөнгөн медаль-11, хүрэл медаль-4,   Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль-3, хүрэл медаль-3, гар бөмбөгийн тэмцээнээс багийн төрөлд хүрэл медаль авлаа.

Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид 02-р сард 5 тэмцээнд оролцож 22 медаль   авсан бөгөөд нэрэмжит тэмцээнээс алтан медаль-5, мөнгөн медаль-9, хүрэл медаль-7,   Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 мөнгөн медаль хүртсэн юм.

shigshe-01

shigshe-06

shigshe-02

shigshe-05

 

shigshe-07

shigshe-10



Counter for Forums

Мэдээний хандалт

Leave a Reply

  • Facebook