ХОРООДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА

 

IMG_2240

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, зарим хэлстийн дарга нар хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай 03-р сарын 25-нд уулзлаа.

Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн түүхэн номыг хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт гардуулан өгч, цаг үеийн байдлаар товч мэдээлэл хийв.

Дараа нь, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат дүүргийн 2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналын 35000 хуудасыг хороодоор дамжуулан 57.4 хувийг нь айл, өрхүүдэд хүргүүлжээ.

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Дүүргийн сүлд тэмдэг, туг түүнийг үйлдэх, хэрэглэх журмын төсөл, Чингэлтэй хайрханыг тайх, тахих, ёслол хүндэтгэлийн журмын ерөнхий төслийг хороодын Иргэдийн Нийтийн хурлын дарга нарт танилцууллаа.

IMG_2237

IMG_2238

IMG_2247

IMG_2232

 

IMG_2233

IMG_2250

 


Counter for Forums

Мэдээний хандалт

Leave a Reply

  • Facebook