“ХҮНИЙ ТӨЛӨӨ-ЗӨВ ТУС” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

udurlug-3

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран “Хүний төлөө-Зөв тус” хууль сурталчлах өдөрлөгийг “Нарантуул-2” худалдааны төв дээр 3-р сарын 26-нд зохион байгууллаа.

Өдөрлөгт түрээслэгчид, үйлчлүүлэгч зэрэг 500 гаруй иргэн оролцож, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид эм, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний шошго, хаягжилт, чанар аюулгүй байдлын талаар танилцуулж, гарын авлага тараан, иргэдийн сонирхсон асуултад хариулт, зөвлөмж өгч, хяналт, шалгалтад хэрэглэгдэж буй багаж тоног төхөөрөмжийг танилцуулжээ.

Мөн Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн багш Д.Нарантуяа “Жижиглэнгийн болон бөөний худалдааны төвийн худалдан авагчдад үйлчлэх технологи, үйлчилгээний соёл, ёс зүй”- сэдвээр илтгэл тавьж, Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнууд худалдагчийн ёс зүй, хүнсний аюулгүй байдлын сэдвээр жүжигчилсэн тоглолт үзүүлж, дүүргийн Соёлын төвийн багш нар “ “Флаш Моб” 16-н тоот хөдөлгөөнт дасгалыг өдөрлөгт оролцогсодтой хамт хийлээ.

1-2

 

udurlug-6

udurlug-7

udurlug-8

 

 

Leave a Reply

  • Facebook