ЦЭРЭГ ТАТЛАГЫН ҮЕИЙН ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЛТ БОЛЛОО

“Цэрэг татлагын үед дүүргийн цэрэг татлагын товчооны ажиллах журам, цэрэг татлагын байранд хөтлөгдөх баримт бичгүүд” сэдэвт үзүүлэх сургуулилтыг Чингэлтэй дүүргийн Цэргийн штабаас энэ сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

0.23     0.24

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах үйл ажиллагаа, гүйцэтгэх үүргийн чиглэлийг тодорхойлох, цэрэг татлагын товчооны гишүүд болон тус байранд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, цэрэг татлагын үеэр хөтлөгддөг баримт бичгийн боловсруулалт, хөтлөлт, баталгаажуулалтыг стандартын дагуу болгох, үйл ажиллагааг жигдрүүлэх, туршлага судлах зорилгоор энэхүү үзүүлэх сургуулилтыг зохион байгуулж байгаа юм.

0.25     0.26

Үзүүлэх сургуулилтанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Мөнхбат болон дүүргүүдийн цэрэг татлагын товчооны дарга, эмч, цэргийн штабын бие бүрэлдэхүүнүүд оролцож харилцан туршлага солилцон, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

0.27     0.28

0.29     0.30

 

Leave a Reply

  • Facebook