ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДАД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ
Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан дүүргийн эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад мөнгөн тусламж олгосныг дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн нар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёслол хүндэтгэлийн танхимд 3-р сарын 30-нд гардуулж өгөв. Мөнгөн тусламжийг С.Хишигжаргал, Н.Оюунчимэг, Б.Нэргүй, Х.Нармандах, М.Сарантуяа, Б.Будсүрэн, Д.Бурмаа, А.Оюунгэрэл нарын найман хүнд үзүүллээ.