ДҮҮРГИЙН СУРАГЧДЫН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛЛАА

сургууль-3

Дүүргийн сурагчдын аварга шалгаруулах уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 03 дугаар сарын 26 -нд Биеийн тамир, спорт хорооны зааланд бага, дунд, ахлах насны ангилалаар зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын 5 сургуулийн, бага насны 3, дунд насны 3, ахлах насны 4 багийн 140 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Бага насны ангилалд 1 дүгээр байрыг О.Урангоо дасгалжуулагчтай 117 дугаар сургууль, 2 дугаар байрыг С.Амарзаяа дасгалжуулагчтай 24 дүгээр сургууль, 3 дугаар байрыг Ш.Оюунчимэг дасгалжуулагчтай 5 дугаар сургуулийнхан эзэллээ.

Дунд насны ангилалд 1 дүгээр байрыг Ш.Энхээ дасгалжуулагчтай 24 дүгээр сургууль, 2 дугаар байрыг Ш.Оюунчимэг дасгалжуулагчтай 5 дугаар сургууль, 3 дугаар байрыг Э.Оюунзаяа дасгалжуулагчтай 50 дугаар сургууль, ахлах насны ангилалд 1 дүгээр байрыг Ш.Оюунчимэг дасгалжуулагчтай 5 дугаар сургууль, 2 дугаар байрыг О.Урангоо дасгалжуулагчтай 117 дугаар сургууль, 3 дугаар байрыг Ж.Тайванжаргал дасгалжуулагчтай 57 дугаар сургуулийн баг тамирчид эзлэв.

Багийн нийлбэр дүнгээр 1 дүгээр байрыг 5 дугаар сургууль, 2 дугаар байрыг 24 дүгээр сургууль, 3 дугаар байрыг 117 дугаар сургуулийнхан эзэлж, өргөмжлөл, медаль,                                                         өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнав .

Тэмцээний хаалтын ажиллагаанд дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцож, шагналт байранд шалгарсан баг, тамирчдад шагнал гардууллаа. Тэмцээний шүүгчээр Монголын Гимнастикийн холбооны шүүгч А.Болдмаа, Б.Түмэнтөгс, Ц.Март нар амжилттай шүүн явуулжээ.

сур-6

сургуу-4

сург-1

сургу-2

 

Leave a Reply

  • Facebook