ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ЧИГЛЭЛД ЯВГАН АЯЛАЛ ХИЙЖЭЭ

ая-4

Дүүргийн Биеийн тамир, спорт хороо, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Цэргийн штабтай хамтран зохион байгуулсан “Бид Чингэлтэйн залуучууд явган аяллын клуб”-ын нээлтэд зориулсан хороодын залуучуудын дундах явган аяллын тэмцээн 03 дугаар сарын 28-нд зохион байгуулагдлаа.

Явган аялалд 19 хорооны төлөөлөл 30 тамирчин 117 дугаар сургуулиас Чингэлтэй хайрханы чиглэлд аялж, аяллын үеэр хөгжөөнт буухиа, олс таталт, дартсийн төрлөөр тэмцээн зохион байгуулав.

Дартсаар 1 дүгээр байрт Л.Золжавхаа ахлагчтай “Чингэлтэй” баг, 2 дугаар байрт С.Батноров ахлагчтай “Эко” баг, 3 дугаар байрт Ц.Дөлгөөн ахлагчтай “Шонхорын дайралт” баг, олс таталтаар 1 дүгээр байрыг С.Батноров ахлагчтай “Эко” баг, 2 дугаар байрыг Ц.Дөлгөөн ахлагчтай “Шонхорын дайралт” баг, 3 дугаар байрыг Л.Золжавхаа ахлагчтай” Чингэлтэй” баг эзэллээ.

Хөгжөөнт буухиа тэмцээнд 1 дүгээр байрыг С.Батноров ахлагчтай “Эко” баг, 2 дугаар байрыг Л.Золжавхаа ахлагчтай “Чингэлтэй” баг, 3 дугаар байрыг Ц.Дөлгөөн ахлагчтай “Шонхорын дайралт” баг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.

ая-3

аялал-2

ая-5

аялал-1

Leave a Reply

  • Facebook