ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭГЭЭ БҮРЭН ХАНГАЛТТАЙ, ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ХАМТ ОЛНЫГ ШАГНАВ

IMG_2458

Дэлхийн эмч нарын баярын өдөр, Эрүүл мэндийг хамгаалах өдрөөр төсвийн Ерөнхийлөн захирагчтай байгуулсан гүйцэтгэлийн гэрээгээ Бүрэн хангалттай болон Хангалттай биелүүлсэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шагналыг гардуулж өглөө.

Бүрэн хангалттай үнэлгээг Ц.Цэрэндолгор даргатай “Шэжид дүг”, М.Пүрэвдорж даргатай “Тэгш-Өлзий” Өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон авч, дурсгалын зүйлс, мөнгөн шагналын эзэд болов.

Гүйцэтгэлийн гэрээгээ хангалттай биелүүлсэн Н.Түвшинбаяр даргатай “Мэнд-Цолмон”, Б.Пүрэвжаргал даргатай “Энэрэнгүй үйлс”, Б.Мөнхжаргал даргатай “Ижил санаа”, Уламбаяр даргатай “Гүсү Дэвү”, Д.Оюунгэрэл даргатай “Нандин хүсэл”, “С.Үүрийнтуяа даргатай “Цэнгэлжаргал хайрхан”, Г.Нина даргатай “Мэнд-Арвижих”, У.Алтантуул даргатай “Энэрэнгүй сэтгэл”, Б.Оюунцэцэг даргатай “Мөнх-Үйлстэн”, Р.Нямсүрэн даргатай “Үйлс нэгтэн”, Ж.Алтантуул даргатай “Ундрах-Ирээдүй” Өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон дүүргийн удирдлагуудаас шагналаа гардаж авлаа.

IMG_2447

IMG_2469

IMG_2470

IMG_2471

IMG_2450

IMG_2472

IMG_2479

IMG_2461IMG_2462

Leave a Reply

  • Facebook