CHINGELTEI.KHURAL.MN “ТОП-20” САЙТАД ШАЛГАРАВ

hural-1

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Монгол улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн портал сайт болох http://www.khural.mn сайтын админуудад сургалт зохион байгуулж байгаа юм. Хоёрдугаар ээлжийн сургалт гуравдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатарт эхэлж, гурав хоног үргэлжиллээ.
Сургалтыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хөтөлбөр хариуцсан захирал Жак Мерат /Jacques Merat/ нээж, мэндчилгээ дэвшүүлэв.
Сургалтаар http://www.khural.mn сайтын агуулга, нийтлэлийн стандарт, мэдээ мэдээлэл бэлтгэх, цахим хуудас хөтлөх арга зүйг Хэвлэлийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон IDEA-ийн ажлын хэсгийнхэн заасан юм. Мөн вэб сайтад зориулсан гэрэл зургийг хэрхэн авах талаар “Гамма” агентлагийн сургагч багш нар ерөнхий мэдэгдэхүүн олгов.
Сургалтад оролцсон админууд http://www.khural.mn сайтын стандартад суралцаж, түүнийг баримтлахаас гадна сумдын админуудад зааж сурган, хэрэгжилтэд нь хяналт тавихаар боллоо. Мөн 2016 оны орон нутгийн сонгуульд http://www.khural.mn сайтын стандартыг баримталж, улстөржилтөөс ангид байхаа баталж, төсөлтэй гэрээ байгуулах юм. Түүнчлэн идэвхтэй үйл ажиллагаагүй байгаа сумдын дэд цахим хуудсыг хөгжүүлэхэд анхаарч, дахин сургалт зохион байгуулахаар болов.
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн зүгээс идэвхтэй мэдээ мэдээлэл оруулдаг “Топ 20  сайт”-ыг шалгаруулсан бөгөөд түүнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын www.chingeltei.khural.mn сайт багтсан юм.

hural-2

hural-3

hural-4

hural-6

 

Leave a Reply

  • Facebook