“ХИЙН ДАСГАЛ”-ЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ахмад-3

 

Дүүргийн 3-р хороо дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс баталсан “Иргэний оролцоог дэмжих”, “Хамтдаа хөгжье” хөтөлбөр, “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн дунд “Хийн дасгал”-ын сургалтыг “Иргэний танхим”-даа зохион байгуулжээ.

Энэ үеэр хийн дасгал хийснээр хэрхэн зөв амьсгалах, эрүүлжих, хүний биед нөлөөлөх ач холбогдлын талаар мэргэжлийн багш С.Галя сургалт хийв.

“Хийн дасгал”-ын үнэ төлбөргүй сургалтыг 7 хоног бүрийн Лхагва гаригийн 15.00-17.00 цагийн хооронд хорооны “Иргэний танхим”-д зохион байгуулж байхаар төлөвлөсөн байна.

Мөн “Хөдөлгөөн – Эрүүл мэнд” бүжгийн цагийг 7 хоног бүрийн Баасан гаригийн 15.00-17.00 цагийн хооронд хорооны “Иргэний танхим”-д зохион байгуулахаар төлөвлөж, нээлт хийжээ.

 

ахмад-2

ахмад-5

бүжиг-1

бүжиг-2

бүжиг-3

Leave a Reply

  • Facebook