19.00 цагаас хойш согтууруулах ундаа худалдахгүй байхыг иргэд уриаллаа

8-1

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, тэдний идэвх санаачлга, үйл ажиллагааг дэмжих хамтран ажиллах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор “Нэг хороо” аяныг хороо тус бүрээр зохион байгуулж байна.
Энэхүү аяны нээлтийн арга хэмжээ  04-р сарын 1-нд дүүргийн 8 дугаар хороон дээр боллоо. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээний үеэр  салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар товч танилцууллаа.
Нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа К.Женисгүл, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар , 8-р хорооны Засаг дарга Л.Баярсайхан , Иргэдийн нийтийн хурлын дарга С.Наран-Очир бусад  албаны хүмүүс , оршин суугч иргэд оролцлоо.

8-02

8-04

8-03

8-05

8-06

8-09

8-08

Leave a Reply

  • Facebook