ЧИНГЭЛТЭЙН 22 МЯНГАН СУРАГЧ ӨГЛӨӨ БҮР “ЭХ ОРОНДОО ӨРГӨХ АНДГАЙ” ӨРГӨДӨГ

0.35

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчит ерөнхий боловсролын 12 сургуулийн 22 мянган сурагч багш нарын хамт өглөө бүр “Эх орондоо өргөх андгай”-г тогтмол уншдаг боллоо.

2013 оны 3 дугаар сарын 18 өдөр буюу “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 180 залуу “Эх орончдын андгай”-г өргөсөн билээ. Энэ өдрөөс эхлэн тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид өглөө бүр энэхүү андгайг хичээл эхлэхийн өмнө Монгол Улсын Төрийн дууллын дараа тогтмол уншиж байхаар болсон билээ.

Энэ нь хүүхэд залуучуудыг улс орныхоо хөгжлийн төлөө хичээнгүйлэн сурч, ёс заншлаа өвлөн дээдэлсэн, шударга үнэнийг эрхэмлэсэн, эх оронч иргэн болон төлөвшин хүмүүжихэд нь чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook