ЧИНГЭЛТЭЙЧҮҮД ИРГЭДЭЭСЭЭ САНАЛ АСУУЛГА АВЧ БАЙНА

0.36

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ирэх дөрвөн жилд хороог хөгжүүлэх, дүүргээ тохижуулах, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зэрэг нийгмийн бусад асуудлаар хийж хэрэгжүүлэх ажлын талаар дүүргийнхээ иргэдийн дунд санал асуулга явуулан, судалгаа авч байна.

Судалгааг дүүргийн нийт 19 хорооны 35 мянга гаруй өрхөөс авч, тэдний гаргасан санал дээр тулгуурлан ямар төсөл хөтөлбөрийг хэдий хугацаанд, хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар нэн тэргүүнд хэрэгжүүлэхээ тодорхойлон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаа юм.

Энэхүү санал асуулгыг явуулснаар иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дүүргээ хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд иргэдийн санал, санаачлага, дуу хоолой үнэтэй хувь нэмэр оруулах тул иргэдийг санал асуулгад бүрэн хамруулахыг зорьж байна.

Иргэдийг энэхүү санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook