“МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ” ЦУВРАЛ НЭВТРҮҮЛЭГТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ТҮРҮҮЛЭВ

turuulegch

Батлан хамгаалах салбарынхан “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний  94 жилийн ойн баярыг угтаж Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд, залуусыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх зорилготой “Монгол Улсын төлөө зүтгэе” цуврал нэвтрүүлгийг “ТВ9” телевизийн уран бүтээлчидтэй хамтран хийсэн билээ.

Уг шоу нэвтрүүлэгт нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргийг төлөөлөн дуучин, бизнес эрхлэгч, малчин, уурхайчин, тамирчин зэрэг өөр өөр мэргэжлийн 16 залуу оролцсон.

Тэд 10 хоногийн хугацаанд цэргийн ангид байрлан, хугацаат цэргийн албан хаагчийн адил үүрэг гүйцэтгэж, олон шалгууртай тэмцээнээр өрсөлдөж ялагчаа тодруулахад Чингэлтэй дүүргээ төлөөлөн оролцсон дуучин Д.Найдандорж түрүүлсэн байна.

Дуучин Д.Найдандорж “Сэтгэлийн нандин”, “Аавдаа эрхэлсэн нас минь” зэрэг уран бүтээлээрээ олны танил болсон уран бүтээлч юм.

turuulegch -2

 

 

Leave a Reply

  • Facebook