ИРГЭДЭД АНХААРАЛ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Иргэдийг гамшгаас хамгаалах, гал усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулах, хуурайшилтийн үед үнс нурмаа ил задгай асгах, өнжмөл, өвс хогийг шатаах, зориулалтын хог саванд хийгээгүйгээс гал түймрийн аюул үүсэх, мөн шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхөөр тараах материал өгч, анхаарал сэрэмжлүүлэг өгч байна.
Энэхүү арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах 10-р ангийн 4-р салааны бие бүрэлдэхүүн,  орон нутгийн төвшинд гамшгийн эрсдлийн бууруулах МОН13/301 төсөл орон нутгийн зохицуулагч, 17 дугаар хорооны Засаг дарга, түүний ажлын албатай хамтран зохион байгуулж байна.

Leave a Reply

  • Facebook