“БИДНИЙ БАХАРХАЛ” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРНО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв санг өвлүүлэх, тэдний авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Бидний бахархал” хүүхдийн урлагийн наадмын 7 дахь шалгаруулалт болж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 25-нд Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд болно.

“Бидний бахархал” урлагийн их наадмыг Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Чингэлтэй Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулан нийт 12 төрлөөр 159 хүүхэд шалгарч, шагналтнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, хүүхдийн хөгжлийг дэмжих үүднээс хүүхдийн насны онцлогт тохирсон буддаг ном, үлгэр, хүүхдийн уран зохиолын дээж, толь бичиг зэргээр урамшуулдаг байна.

Түүнчлэн хүүхдийн авъяасыг хөгжүүлж, идэвх оролцоог ханган амжилттай оролцсон сургууль цэцэрлэг, хөгжмийн багшийг шалгаруулан сургуульд нь хөгжим болон техник хэрэгсэлээр урамшуулан, шилдгүүдийн тоглолтыг зохион байгуулдаг удамжлалтай юм.

“Бидний бахархал” урлагийн наадамд энэ онд 1035 хүүхэд оролцож байгаа нь тус наадам нь жил бүр хүрээгээ тэлж, оролцогч хүүхдийн тоо нэмэгдэж, улам өрсөлдөөнтэй болж, дүүргийн хэмжээнд ардын бүжгийн төрөл нэлээд хөгжиж байгаагаараа онцлогтой болж байна.

Leave a Reply

  • Facebook